ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс улс орон даяар сум бүрд “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг байгуулсан билээ.
Тус зөвлөл нь орон нутгийн залуучуудын санал бодлыг сонсож шийдвэр гаргах түвшний хүмүүст асуудлыг ойлгуулж, салбар дундын хамтын ажиллагааг хангах,орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, залуучуудын хөгжил, хамгааллын асуудлаар санал, санаачилга гаргаж салбарын хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулахаар санал гаргах, хэрэгжилтийг дэмжих, залуучуудын эрх, хөгжил, оролцоог хангахтай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж,зөвлөмж гаргах, Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвшилцлийн, сайн дурын үндсэн дээр ажиллах зөвлөл юм.
Энэхүү зөвлөлийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөх, ажлыг нь эрчимжүүлэх, залуучуудын үзэл бодлыг сонсох үүднээс аймгийн “Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган”-ыг 2021 оны 11 сарын 26-ны өдөр буюу “Улс тунхагласны баярын өдөр” амжилттай зохион байгууллаа.
Чуулганд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ГБХЗХГ-ын дарга Х.Пернегүл нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Мөн Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны үе үеийн тэргүүн болох З.Азат, Ж.Харшыга нарыг урилгаар оролцуулж талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
Чуулганы үйл ажиллагаанд аймгийн 13 сумын залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл болон аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийг гишүүд хамрагдав.
Чуулганаар
-Залуучуудын хөгжил, оролцоо
– Залуучуудын боловсрол
-Залуучуудын хөдөлмөрийн эрхлэлт
-Залуучуудын эрүүл мэнд гэсэн чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, зауучууд санал бодлоо илэрхийлэн, асуулт хариулт авч нэгдсэн “Зөвлөмж” гаргалаа.
Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс гарсан зөвлөмжийг аймгийн удирдлагуудад гардуулах юм

.

You May Also Like