Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 12-р сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллаа.
Уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж тус газрын ажилтан албан хаагчидтай уулзаж салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилтуудын талаар танилцуулж санал солилцлоо. Мөн аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Засаг даргын орлогч С.Хонаев нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав. Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид болон Залуучуудын хөгжлийн зөвлөлийн залуучуудтайгаа уулзаж санал солилцлоо. Тус аймагт баригдан эхэлж буй Хүүхдийн ордны барилгын үйл явц болон Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав.
Түүнчлэн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

You May Also Like