Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхэд харагч нарыг чадавхжуулах сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/38 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хүүхдийн эрхийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв хамтран 2022 оны 08 дугаар сарын 28-наас 09 сарын 01-ний- хооронд зохион байгууллаа.
Хүүхэд харагч нарыг чадавхжуулах сургалтын сургагч багшаар Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн багш Б.Жавзанхүү /Ph.D/,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрэнлхам,
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн газрын дарга С.Энхбат нар 5 өдөр хөтөлбөрийн дагуу сургалтаа зохион байгууллаа.
Сургалтад 43 хүүхэд харагч хамрагдан, гэрчилгээгээ гардан авч “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх эрхтэй боллоо.