ХҮҮХЭД ХАРАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

     Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд“Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн хэмжээнд хүүхэд харах хүсэлтэй иргэдэд зориулсан “Хүүхэд харагч бэлтгэх” сургалт 08 сарын 28-ны өдрөөс эхэллээ. Сургалтад Алтай, Буянт, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Ногооннуур, Дэлүүн сумдаас нийт 42 иргэн хамрагджээ.       Хүүхэд харагчийн хувьд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй эзэмших шаардлагатай хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн эрүүл ахуй, ариун цэвэр, хүүхдийн хоол тэжээл, хүүхдийн хөгжлийн дэмжих арга зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй зэрэг таван багц чадамжийг оролцогчдод олгохоор бэлтгэгдсэн “Монголын Хүүхдийн эрхийн Үндэсний төв”-ийн сургагч багш нар ажиллаж байна.
Тус сургалт нь тав хонгийн турш үргэлжлэх аж.
       
Previous article

You May Also Like