2022 оны 07 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Буянт сумын 80 жилийн ойн баярт зориулсан хурдан морины уралдааны явцад уралдаанч хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах стандартын шаардлагад нийцсэн хувцас хэрэглэлтэй, 8 ба түүнээс дээш насны уралдаанч хүүхэд хурдан морь унахад хяналт тавьж ажиллаа.
Уралдааны явцад ямар нэгэн эрсдэл гараагүй бөгөөд бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Буянт сумын Засаг даргын тамгын газар болон морины комиссын хамт олонд талархал илэрхийлье.