ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус газрын албан хаагчдын 2022 оны II дугаар хагас жилд зохион байгуулах дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу ээлжит сургалтыг зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтыг Хууль эрх зүй, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Дауренгүл удирдан чиглүүлж “Албан тушаалын тодорхойлол” болон Улаанбаатар хотод очиж хамрагдсан сургалтын талаар танилцуулга хийж, харилцан санал бодлоо солилцов. Тус сургалт нь албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах зорилготойгоор бөгөөд долоо хоногийн Баасан гариг бүр зохион байгуулагдана.

     

You May Also Like