2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Морь барианы газарт зохион байгуулагдсан “Баян-Өлгий шигшмэл хурд-2022” уралдаанд тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч болон холбогдох мэргэжилтнүүд хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавьж, хүүхдийн бүртгэлийг хийж ажиллалаа.
Уралдаанд нийт 6 насны 300 гаад морь бүртгүүлж үүнийг 77 хүүхэд унаж уралдсан бөгөөд уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, даатгал, эцэг эхийн зөвшөөрлийг шалган уралдаанд оролцуулав.
Уралдааны үеэр морийг гарааны газар руу туух явцад 3, уралдааны үеэр 4 хүүхэд мориноос унасан бөгөөд бүгд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй болно.