Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын үйл ажиллагаанд зориулж иж бүрдэл ширээний 3 ширхэг компьютерыг хүлээлгэж өглөө.
Тус үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, НҮБ-ийн Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар оролцож, харилцан санал бодлоо солилцов.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар гуайд талархал илэрхийлье.