Аймгийн Засаг Даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” тухай А\125 дугаар захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд тус газар хариуцсан Цэнгэл сумын ерөнхий боловсролын 1-р сургуульд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд математикийн багш М.Жахия, Х.Тойбазар нараар ЭЕШ өгөх сурагчдад математикийн хичээлээр арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх сурагчдад амжилт хүсье.