АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО, ХАМТАРСАН БАГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын Эрх зүйн хөгжлийн IDLO байгууллага хамтран хэрэгжүүлж буй хэлэлцүүлгийг аймгийн хэмжээний 13 багийн Хамтарсан багийн ахлагч, нарийн бичгийн дарга , ХЭХЗХ-ны гишүүдийн дунд зохион байгууллаа. Нийт 45 хүн хамрагдсан.
     Хэлэлцүүлгээр:
ХЭХЗХ-ны шинэ бүрэлдэхүүн, чиг үүрэг, шинэчлэгдсэн журам, үйл ажиллагааны нөхцөл байдал, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам.
Аймгийн Цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд байгаа хүүхэд оролцсон гэмт хэргийн талаарх мэдээлэл.
     ХЭХЗХ, Хамтарсан багийн үйл ажиллагаа, үйлчилгээний статистик, кейс шийдвэрлэлтийн талаар орон нутгийн түвшинд уялдуулах, Хамтарсан багтай хамтран ажиллах талбарын талаар хэлэлцлээ.
    Мөн ХЭХЗХ, “Хамтарсан баг”-ийн ажил үйлчилгээг орон нутгийн түвшинд уялдуулах, мэдээлэл солилцох, холбон зуучлах чиглэлээр гарч буй амжилт, сургамж, хүндрэл бэрхшээлийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг хийж санал хүсэлтийг сонсож, ажлын уялдааг сайжруулах тал дээр дор бүрнээ анхаарч, хариу үйлчилгээг шуурхай хүргэж ажиллахаар боллоо.
                                                   
                                                     

You May Also Like