ИРЭЭДҮЙН ЭЗЭД” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     ЗГХА, ГБХЗХГ-ын санаачлан хэрэгжүүлж буй “New Story” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтыг лекцийг аймгийн Соёл, урлагийн газартай хамтран Хөгжимт драмын театрт зохион байгуулж нийт 540 гаруй сурагчдыг хамрууллаа.
     Тус үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга А.Ербол нээж, ГБХЗХГ-ын дарга Х.Пернегүл, Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан нар мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр:
-СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэчимэг-“Монголын үнэт зүйл”
-Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн Ш.Сособарам-“Мэргэжил сонголт ирээдүйн баталгаа” сэдвээр
-“Нарнаас том А” подкастын үүсгэн байгуулагч Н.Ганбилэг өөрийн сонирхолтой илтгэлийг танилцуулав.
     Мэргэжил сонголт нь сурагчдын хувийн сонирхол, өөрсдийн асуудал мэт боловч улс орны хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэнцвэрт байдал, ажилгүйдэл, ядуурал, хувь хүний амьдрал гээд бүхий л төвшинд нөлөөлөөд зогсохгүй, хэрхэн зөв сонгох нь “үнэт эрдэнэ” олсноос ч чухал асуудал болдог билээ.
 

You May Also Like