Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний А/26 дугаар тушаалаар батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журмын 5 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ХҮҮХЭД ХАРАГЧ” НАРЫГ БЭЛТГЭХ, ЧАДАВХЖУУЛАХ сургалтыг 2022 оны 04-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, журмын танилцуулга, Хүүхэд хамгааллын бодлого, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, Хүүхэд харах үйлчилгээнд эрүүл ахуйн талаар анхаарах асуудлууд, Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийн талаар, Хүүхдийн насны онцлог, Бага насны хүүхдийн хооллолт зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтын явцад Боловсрол, шинжлэх ухааны газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн К.Серикгүл, МХГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч Б.Гүлбану нар мэдээлэл хүргэлээ. Сургалтад нийт 15 хүүхэд харагч хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.