Аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмуудын хэрэгжилт, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ЧУУЛГАН”-ыг аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Чуулганд
Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд
Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчид
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд
Хамтарсан баг
Хүүхдийн элч
Хүүхдийн оролцооны байгууллагын төлөөллүүд
Орон нутгийн төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд
Байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл
Хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгж байгууллагууд
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болох нийт 300 хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид хамрагдлаа.
Чуулганыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Бауыржан нээж, ГХУСАЗСЗөвлөлийн дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Бейбитхан мэндчилгээ дэвшүүллээ.
Чуулганы үеэр
Тус газрын дарга Х.Пернегүл “Баян-Өлгий аймгийн хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”
Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн, Дарын цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Арайлым, ЕБ-ын 3-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Игилк “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, гарц шийдэл”
Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Өрен “Хүүхдийн хүмүүжилд эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоо, хариуцлага, хандлага”
Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле “Хүүхдийн эрхийг хангахад эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлага, хамтын ажиллагаа, ил тод байдал”
БШУГ-ын түүх, нийгэм хариуцсан мэргэжилтэн Х.Серикбол “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, эцэг эхийн оролцоо” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцогчдод танилцуулав.
Чуулганы хэлэлцүүлгийн явцад дараах 6 чиглэлийн хүрээнд зөвлөмж гарган, оролцогчдод танилцуулан батлав.
Үүнд:
Нэг: Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл /Аймгийн удирдлагууд, бүх шатны Засаг дарга нар/
Хоёр: Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан орон нутгийн байгууллага болон нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагууд:
Гурав: Бүх шатны боловсролын байгууллагууд:
Дөрөв: Эрүүл мэндийн байгууллагууд:
Тав: Цагдаа, хууль, хяналтын байгууллагууд
Зургаа: Эцэг эхчүүдэд хандсан