АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

     Баян-Өлгий аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, агентлаг, хэлтсийн дарга, сумдын ИТХ–ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга болон сумын багийн Засаг дарга нар оролцож байна.
     Энэ удаагийн зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар урилгаар оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд тэрээр Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
     Зөвлөгөөний эхний өдөр аймгийн удирдлагууд дэд бүтэц, нийгмийн салбарын чиглэлээр, дунд хугацааны стратеги, цахим засаглал, ногоон хөгжил, хог хаягдлын менежмент болон төрийн албаны үйл ажиллагаа, сахилга хариуцлага, томилгоо, сонгон шалгаруулалт, анхаарах асуудал, байгуулагдах гэрээний талаар мэдээлэл хүргэж, харилцан санал солилцов.
     Тус газраас “Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр удирдлагын түвшинд анхаарах зарим асуудал” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэхээр төлөвлөн оролцож байна.
            

You May Also Like