Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн дэргэдэх Мини парламентийн гишүүдтэй туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн Мини парламент нь 2019 оны 4-р сард байгуулагдан 14 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай хамтран үйл ажиллагаа явуулдаг .
Уулзалтаар: 2 аймгийн хүүхдийн оролцооны байгууллагуудын танилцуулга, сайн туршлага, хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд, хүрсэн үр дүн, үйл ажиллагааны онцлог зэргийг идэвхтэн гишүүд танилцуулж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Мөн Баянхонгор аймгийн Мини парламентийн зүгээс “Эрүүл биед саруул ухаан оршино” challenge-д нэгдэн хамтран ажиллахаар болов.