ГАМШГААС ХАМГААЛАХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ШУУРХАЙ ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА.

     Монгол улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол улсын Засгийн газрын зарчим, чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний 3 дугаар заалтын 3.6 дахь хэсэгт болон аймгийн Засаг даргад 2022 оны А/190 дүгээр захирамжийн дагуу энэ сарын 11,12-ний өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ГАМШГААС ХАМГААЛАХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ШУУРХАЙ ШТАБ аймгийн Боловсрол,шинжлэх ухааны газрын хурлын зааланд ажиллаж байна.                                                                                                                                                                                                                                           Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг байна.                                                                                 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус газрын албан хаагчид 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэв.

   

You May Also Like