Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУХЭЗБ) Европын Холбооны санхүүжилтээр “Монгол улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулан, ялангуяа Ковид-19 цар тахлын үед гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хүрч үйлчлэх хууль эрх зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
ОУХЭЗБ нь Монгол улсад ГХУСАЗЗАА, ЗГХА ГБХЗХГ-тай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Баруун бүсийн сургалтыг Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд, Баян-өлгий аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд оролцож харилцан санал бодлоо солилцов.