Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдэд хувь хүний болон амьдрах ухааны боловсрол олгох, хувь хүний чадварыг хөгжүүлэхэд туслах, залуу манлайллын тухай ухагдахуун, алсын хараа, мөрөөдөл, зорилгоо оновчтой тодорхойлох, өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадварыг сайжруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалт зохион байгууллаа.
Сургалтад Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн 30 сурагч хамрагдаж
– Өөрийгөө таньж мэдэх ба өөрийгөө тодорхойлох нь /Амьдрах ухааны сургалт/
– Залуучуудын утга учиртай оролцоо
– Залуу манлайлал-Манлайлагч гэж хэн вэ? зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцаж санал бодлоо солилцов.