Залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төр, иргэний нийгмийн байгууллагын ажлын уялдааг сайжруулах талаар хийгдэж байгаа ажил, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо хэрхэн байх ёстой талаар тус аймгийн идэвхтэй залуучууд, хөдөлмөр эрхлэгч болон бизнес эрхлэгч, мөн иргэний нийгэм, төрийн бус байгууллага, төрийн байгууллагын манлайлагч залуучуудын дунд “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” сэдэвт санал солилцох уулзалт хэлэлцүүлэг 2022 оны 03-р сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр оролцогч залуучууд өөрсдийн амьдралд тулгамдаж буй шийдвэрлэх асуудлаа ярилцаж цаашид аймгийн хөгжилд оруулах хувь нэмэр болон санаа, төлөвлөгөөгөө зөвлөн ярилцах бие биенээсээ суралцах, үүнийгээ ажил хэрэг болгоход төрөөс ямар дэмжлэг байх талаар мэдээлэл авч цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, харилцан санал бодлоо солилцлоо.