ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ БОЛОН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн хөтөлбөртэй хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны шинэ журам, хорооны үйл ажиллагаанд хийгдсэн судалгааны дүгнэлтийг танилцуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.                                                                                                          Тус сургалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ИТХ–ын дарга Н.Бейбитхан, Засаг даргын орлогч С.Хонаев тэргүүтэй аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.                                                                                                                                                                                                                                                      Сургалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн хэмжээнд 2022 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг асуудлын хүрээнд хийгдсэн болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, аймгийн Засаг даргын хувьд цаашид хүний хөгжил тэр дундаа хүүхдийн хөгжилд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

 

You May Also Like