Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Гэрэлт ном” клубын ээлжит уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтын үеэр шинээр ирсэн гишүүдэд клубын үйл ажиллагаа болон дотоод журам, зарчмыг танилцуулж тус төвийн сургалт хариуцсан ажилтан Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх, үүрэг, оролцоо сэдэвт амьдрах ухааны сургалтын МОДУЛЬ №1 Өөрийгөө тань мэдэх ба өөрийгөө тодорхойлох нь “БИ ХЭН БЭ?” сэдвийн хүрээнд дасгал ажил ажиллуулж, хүүхэд залуучуудын өөрийгөө танин мэдэх, өөрийгөө ойлгох, өөрийн давтагдашгүй онцлогийг үнэлж, бусад хүмүүсийн хувийн онцлогийг хүлээн зөвшөөрч сурах талаар харилцан ярилцав.
Мөн төвийн мэргэжилтэн А.Гарыш анхны номын хэлэлцүүлэг зохион байгуулж “Хуурай орноос бусдын манлайлалд хүрсэн замнал” нэртэй номын тухай гишүүдэд мэдээлэл хүргэж оролцогчид харилцан санал бодлоо солилцов.