“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ,ХАМГААЛАЛ,ОРОЛЦОО” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

     Норвегийн тусламжийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл, “Сана” хувь хүний хөгжлийн сургалтын төв, Туран ворлд компанитай хамтран хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал бодлого, үр дүн, тулгамдсан асуудлыг шинжлэн судалж, шийдвэрлэх боломж, арга замыг тодорхойлох, нийгмийн ажлын онол, арга зүй, практик туршлагыг хөгжүүлэх зорилгоор багш, нийгмийн ажилтнуудын дунд “Хүүхдийн хөгжил,хамгаалал,оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
     Эрдэм шинжилгээний бага хурлын зочин илтгэгчээр ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Хүүхдийн хөгжил, хамгааллын ахлах мэргэжилтэн Б.Ерген “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, статистик мэдээлэл” сэдвээр, НТБ-ын ХБХ-ийн хөгжил төслийн ажилтан Х.Нургүл “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын нийгмийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийг судлах нь” сэдвээр илтгэл тавьж, олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Илтгэлийн уралдаанд Багийн илтгэлээр:
1-р байр: ЕБ-ын 4-р ахлах сургуулийн баг Ж.Аршагүл, М.Айгүлик, Е.Айсулу нарын Сургуулийн орчинд үйлдэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хандлагыг тэгш хамруулах боловсролын үзэл баримтлалаар нэмэгдүүлэх арга зам,түүнд хийсэн судалгаа илгэл
2-р байр: Б.Күмисай ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш, Т.Нурболат-Эмпати сургуулийн багш нарын “Сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн байдалд хийсэн судалгаа”
3-р байр: ЕБ-ын Бастама сургуулийн баг С.Серикгүл , Б.Хундыз багш нарын “Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ,тулгамдсан асуудлууд” илтгэл
Тусгай байр: Ногооннуур сумын ЕБ-ын сургуулийн баг Т.Наурыз, М.Махпал, Т.Арнагүл багш нарын “ЕБС-ийн орчин дах хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгцээ, шаардлага”
Ганцаарчилсан илтгэлийн төрлөөр:
1-р байр: ЕБ-ын 2-р сургуулийн багш А.Толхын/Хүүхдийн эсрэг хүчирхийлэл,шалтгаан,үр дагавар сэдвээр/
2-р байр: Ногооннуур сумын ЕБ-ын сургуулийн захирал Ш.Рая/Орон нутаг дахь ЕБС-ийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх,хөгжил хамгааллын өнөөгийн байдал сэдвээр/
3-р байр: Сагсай сумын ЕБС-ийн багш Б.Сара /Мүмкіндігі шектеулі балалардың дамуы,қорғау құқығы және қатысуы сэдвээр/
Тусгай байр: Эмпати сургуулийн багш М.Саулегүл
ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш А.Жайнагүл
Алтай сумын Насан туршийн боловсролын багш Р.Жансая нар
тус тус шалгарч, ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнагдав.
Шүүгчээр:
Аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Гарыш
“Сана” хувь хүний хөгжлийн сургалтын төвийн захирал Б.Шолпан
НТБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн ажилтан Х.Нургүл нар ажиллав.
Хамтран ажилласан бүх байгууллагууд болон идэвхтэй оролцсон багш, нийгмийн ажилтнуудад баярлалаа.
        

You May Also Like