Зорилтот өрхийн нөөц боломжийг нээн илрүүлэх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах, амьдрах ухааны чадварт суралцах болон гэр бүлийн боловсрол олгох зэргээр залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор “ГЭР БҮЛД ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд:
– Зорилтот залуу гэр бүлийн судалгааг гаргаж, нөхцөл байдлын үнэлгээ хийх
– Гэр бүлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
– Амьдрах ухааны сургалт зохион явуулах
– Гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
– Нөхцөл байдлыг үнэлгээнд үндэслэн хариу үйлчилгээ үзүүлэх
– Залуу эмэгтэйчүүдийг дэмжих клуб байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаа төлөвлөн ажиллаж байна.
Эхний ээлжид 4-р багийн иргэн Г-ийн гэр бүлийг сонгон авч нөхцөл байдлын үнэлгээ хийж, Гэрийн ариун цэвэр ба орчны аюулгүй байдал сэдвийн хүрээнд амьдрах ухааны сургалт зохион явуулан, нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн нэн шаардлагатай хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа Хамтарсан багийн гишүүдэд талархал илэрхийлье.