Гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил, хамгааллын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд оршино.
ЗОРИЛТ:
- Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах.
- Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээрх төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж, төсөл, үндэсний хөтөлбөр, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах.
- залуучуудын хөгжил, оролцоог хангах талаарх төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, залуучуудын хөгжил, оролцоон дэмжсэн нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, залуучуудад чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.