Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл цахим уралдаан зохион байгуулж байна

Жил бүрийн 1️⃣1️⃣-р сарын 2️⃣0️⃣-ны өдөр Олон улсын “Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц” батлагдсан өдөр болж дэлхийн 193 улс орон энэ баярыг тэмдэглэдэг билээ.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, соёлын эрхийг тодорхойлсон хүний ​​эрхийн олон улсын гэрээ юм.Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эдлэх эрхүүдийг тунхагласан олон улсын эрхзүйн баримт бичиг бөгөөд тус конвенцид 18 нас хүрээгүй хүн бүрийг  “хүүхэд” гэж тодорхойлдог.

Харин энэ өдөрт зориулж Баян-Өлгий аймгийн Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газарын дэргэдэх
Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл цахим уралдаан зохион байгуулж байна.

•Тухайн уралдаан 2021оны 11-р сарын 19ний өдөр зохион байгуулагдах ба 18ны орой 6цагаас бүртгэлийн хугацаа дуусна гэдгийг анхаарна уу.
•Уралдааны Зорилго:Хүүхэд багачууд болон өсвөр насны хүүхдүүдэд өөрийн эрхийнхээ тухай мэдээлэл түгээх болон цахим орчныг зөв ашиглахыг уриалах.
•Хамрах хүрээ: 13-18насны хүүхдүүд
•Уралдааны шагнал:Эхний 3 байрыг шагнан урамшуулж,Өргөмжлөл гарын бэлгээр шагнан урамшуулна
Яаж зохион байгуулагдах вэ?
•Та эхлээд “Kahoot” аппликэйшнийг өөрийн утас болон таблет дээрээ суулгах
•Дараа нь Facebook цахим сүлжээгээр @Asyemai Akhkhanat гэдэг хаяг руу чат бичиж орох хүсэлттэй байгаагаа хэлнэ.Тэр хүн таныг бүртгэж аваад Messenger групп чат дээр нэмэх болно✅
•Асуух асуулт байвал тухайн групп дээрээ асууж болно бас элдэв янзын хэллэг болон учир утгагүй чат болон зураг,бичлэг явуулахыг хатуу хориглоно.
Уг шаардлагыг зөрчсөн хүн шууд хасагдах болно!!!
Тиймээс та бүхнээс соёлтой оролцоно уу хэмээн хүсэж байна
•Яаж бэлдэх вэ?
Бидний зүгээс тэр өдөртэй холбоотой бүх мэдээ, мэдээлэлийг урьдчилан бэлдэж өгөх болно. Харин та бэлдэхэд л боллоо

You May Also Like