Зуны урин дулаан цаг ирж, хүүхдүүдийн зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдэд хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан зөвлөмж өглөө.
Энэхүү хэвлэлийн хурлыг аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамт зохион байгуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, байгалийн болон ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, холбогдох тоон мэдээг олон нийтэд хүргэн ажиллаа.