УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороо, НҮБ-ын хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, People in Need ОУТББ-аас хамтран хэрэгжүүлж буй Өсвөрийн парламент хөтөлбөрт тус аймгаас шалгарсан 3 хүүхэд маань “Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй”нөлөөллийн ажлын хүрээнд ахлах ангийн сургачдын төлөөлөлд “Хоол яагаад чухал вэ, Бид ямар хоол хүнснээс татгалзах ёстой вэ” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтад нийт 85 сурагч хамрагдаж, сургалтын явцад асуулт хариултын тэмцээн зохион байгуулж 10 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж байгаа ЕБ-ын 1-р сургуулийн захиргаанд талархал илэрхийлье.



