ХНХЯ, НТБ-ын ХБХХ төсөл, Баян-Өлгий аймгийн ЗДТГазраас хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ сургалтыг 2021 оны 10-р сарын 04-05ны хооронд Баян-Өлгий аймагт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа.
Сургалтад аймгийн засаг дарга Д.Бауыржан, ХНХЯ, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ХБХЭМБНХ комиссын дарга С.Тунгалагтамир, ХНХЯ-ны дэргэдэх ХБХЭМБНХ комиссын гишүүн Ц.Нямтулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн тэгш хамруулах, нийгмийн сэргээн заслын газрын дарга С.Батхишиг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын НБХ-ийн дарга К.Бекжан, Эрүүл Мэндийн Яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Ганчимэг, болон Ховд, Баян-Өлгий аймгийн ХБХЭМБНХ-ын салбар комиссын гишүүд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн арга зүйч нар, аймгийн Боловсролын газрын дарга мэргэжилтэн, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн Эмнэлгийн дарга мэргэжилтэн, өрхийн эмч нарын төлөөлөл 70 гаруй хүн оролцлоо.
Аймгийн засаг дарга Д.Бауыржан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах чиглэлээр орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудаас гаргасан аливаа санал санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Сургалтын төгсгөлд оролцогчид бүлгээр ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутагт тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх арга замыг хэлэлцэж, сургалтаас суралцсан зүйлээ хэрэгжүүлэхээр боллоо.