Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 01/325 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхэд харагч нарыг чадавхжуулах сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/38 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хүүхдийн эрхийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв хамтран 2022 оны 06 дугаар сарын 15-наас 17-ны хооронд зохион байгууллаа.
Хүүхэд харагч нарыг чадавхжуулах сургалтын сургагч багшаар Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Төгсөө, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Чинзориг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн мэргэжилтэн Г.Нямпагма нар 3 өдөр хөтөлбөрийн дагуу ажиллалаа.
Сургалтад 16 хүүхэд харагч хамрагдаж, Гэрчилгээгээ гардан авлаа.