Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Хүүхдийн эрхийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлгийг аймгийн Прокурорын байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд хүүхдийн эрхийг хангаж ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо хуваалцлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн шинэ санаа, гарч шийдлээ хэлэлцүүлэхээс гадна цаашид нэгдсэн нэг төлөвлөгөөтэйгээр хамтран ажиллахаар болов.