ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО 2022 ОНЫ АНХНЫ ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/190, А/280 тоот хамтарсан тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам” шинэчлэн батлагдсан.
     Тус журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО 2022 анхны хурлаа зохион байгууллаа.
Хурлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах” сургалтад хэрхэн оролцох талаар санал бодлоо солилцлоо.

You May Also Like