ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан аймгийн нийт охид, бүсгүйчүүд та бүхнийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн хөтөлбөртэй хамтран 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, Көуч “Тренд бүсгүй”, “Miracle me”, “Inspired” номнуудын зохиолч Т.Гүлдаурений “ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ” сэдэвт хувь хүний хөгжлийн лекц зохион байгуулагдлаа.
     Тус лекц нь 2 удаа зохион байгуулагдаж нийт 400 гаруй охид, эмэгтэйчүүд хамрагдлаа.
Сургалтын явцад эмэгтэй хүн өөрийгөө хайрлахуй, өөртөө итгэх итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй, оюунлаг, чадварлаг байх, гэр бүлийн боловсрол зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцаж санал бодлоо солилцов.

You May Also Like