Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд тус газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хариуцсан Цэнгэл сумын ЕБ-ын 1-р сургуульд ажиллаж байна.
Ажлын хэсэг батлагдсан төлөвлөгөөний хүрээнд тус сургуулийн сургалтын чанар, хичээлийн хоцрогдол арилгуулах, тулгамдаж буй асуудал, сургуулийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг агуулгын хүрээнд харилцан санал солилцох уулзалтаар үйл ажиллагаагаар эхэлсэн байгаа.