Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил болон болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газартай хамтран “School police” эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Өлгий сумын ерөнхий боловсролын 14 сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 34 ширхэг шинэ хантаазыг гардууллаа.