Ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж байх хэрэгцээг тодорхойлох зорилгоор албан хаагчдаас ямар сургалтад хамрагдах сонирхолтой болон шаардлагатай байгаа сургалтын хэрэгцээний талаар судалгаа авч, тэдний саналд үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан.
Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах Б.Хундыз, Т.Айбек нар “Гэр бүл, хүүхэд, хамгааллын талаарх хэргийн шийдвэрлэлт, шүүхийн практик” сэдвээр сургалт зохион байгуулж, ажилтан, албан хаагчдын асуултад хариулж, санал бодлоо солилцов. Уг сургалтад тус газрын 14 албан хаагч оролцлоо.