Зуны улирал эхэлж хурим найр, ойн баяр, цол тэмдгийн баяр зэрэг оройн цагаар зохион байгуулагддаг насанд хүрэгчдэд зориулагдсан арга хэмжээнд бага насны хүүхдүүд ихээр оролцож буруу үлгэр дуурайллын гэрч болсоор байна.
Иймд Өлгий сумын хэмжээнд оройн цагаар зохион байгуулагддаг насанд хүрэгчдэд зориулагдсан найр, цайллагын арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт үйлчилгээний төвүүдэд сануулж байна.