“ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР” 2022.05.15

     Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг 1994 оноос эхлэн Олон улсын Гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг.
Монгол Улсад 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв.
Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм.
     Энэ жилийн Олон улсын гэр бүлийн өдөр /05 дугаар сарын 15/-ийг “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” уриан дор зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” нөлөөллийн арга хэмжээний зорилго нь гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

You May Also Like