НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, тус газар болон Засаг даргын Тамгын газартай хамтран “САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.
     Өдөрлөгийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээж үг хэлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар мэндчилгээ дэвшүүлж, холбогдох байгууллагуудын дарга нар үйл ажиллагааны чиглэлийг иргэд, олон нийтэд танилцууллаа.
     Тус газрын нийт албан хаагчид өдөрлөгийн үеэр гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал, оролцоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэн ажиллаа.
     Өдөрлөгийг үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тус газрын үйл ажиллагаатай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид хамтран ажиллахаа уламжиллаа.
     

You May Also Like