НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

     Жил бүрийн 4 дүгээр сард Дэлхийн олон орны иргэд сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажил өрнүүлж “САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Сайн дурынхны байгууллагуудын сүлжээтэй хамтран 2021 оноос эхлэх 4 дүгээр сарыг САЙН ДУРЫНХНЫГ ДЭМЖИХ САР болгон зарласан. Сарын аяны хүрээнд “НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ” арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
И      ймд байгууллага бүр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийгмийн сайн сайхны төлөө урьд нь хийж хэрэгжүүлсэн болон сайн үйлсийн сарын аяны хүрээнд шинээр сайн дурын ажил хийж хэрэгжүүлсэн тайлан мэдээг тус газрын #bayanulgii@fcy.gov.mn мэйл хаяг болон #Баян_Өлгий_аймгийн_Гэр_бүл_хүүхэд_залуучуудын_хөгжлийн_газар фейсбүүк хаяг руу ирүүлнэ үү.
Жич: Тайлан ирүүлсэн байгууллагуудыг байр эзлүүлэн, шагнан урамшуулна.

You May Also Like