“НИЙГМИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН САН” СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжийн газраас “Нийгмийн ажилтны мэдээллийн сан” системийг хэрэглээнд нэвтрүүлэх онлайн сургалтыг Нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн баг, хорооны 718 хамтарсан багийн 1436 ахлагч болон нийгмийн ажилтнуудад цахимаар зохион байгууллаа.
Энэхүү систем нь #Хамтарсан_баг гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн мэдээлэл хүлээн авах, бүртгэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх, дүгнэлт гаргах үйл ажиллагааг цахимжуулж, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн системийн хэрэглэгчид тайлан мэдээллийг цаг алдалгүй харж, бодлого төлөвлөлт, төсөвлөлт хийх боломжийг бүрдүүлж өгсөнөөр онцлогтой юм.
Нийгмийн ажилтын мэдээллийн санг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлсэнээр хамтарсан баг хохирогчдод түргэн шуурхай хүрч үйлчлэх, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, баримтжуулах, нийгмийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх мэдээлэл солилцох үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
                                                                       

You May Also Like