Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улсын хэмжээнд зохион байгуулж буй “Илүүдэл жингүй Эртэч Монгол” аянд нэгдэж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06:30-07:30 цагийн хооронд аймгийн спорт цогцолборт очиж, дасгал хөдөлгөөн хийлээ.