Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран “Зөвийг хэвшүүлье” уриан дор Баян-Өлгий аймгийн 12 цэцэрлэгийг оролцуулан “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний тэргүүн байранд 1 дүгээр цэцэрлэгийн баг,
Дэд байранд 11 дүгээр цэцэрлэгийн баг,
Гуравдугаар байранд Буянт сумын 1-р цэцэрлэгийн баг,
Тусгай байранд 7 дугаар цэцэрлэгийн баг тус тус шалгарлаа.