Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан залуучуудын хөгжлийн чуулганыг наймдугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.
Энэ жил залуучуудын өдрийг “бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриан дор тэмдэглэж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байгаа юм.
Иймээс залуучуудын хөгжлийн чуулганаар залуу хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тулгарч буй шалтгаан, арга замыг хамтран хэлэлцэж, цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
Залуус та бүхэн энэхүү чуулганд цахимаар оролцож, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна.






НҮБ-ын Хүн амын сан
Та доорх холбоосоор бүртгүүлээрэй.
