ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Орон даяар зохион байгуулагдаж байгаа “NEW STORY” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих, салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилготой Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл түүнчлэн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх санал санаачлахыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой Залуучуудын хөгжлийн Зөвлөлийн гишүүдийг идэвхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг аймгийн Соёл, урлагийн газартай хамтран 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
     Сургалтыг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга А.Ербол нээж үг хэлсэн бол, Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан мэндчилгээ дэвшүүлж, Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга, мэдээллийг хүргэлээ.
Сургалтад аймгийн холбогдох байгууллагуудын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүд нийт 80 залуу оролцлоо.
     Сургалтын явцад ЗГХА, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Эрдэнэцэцэг
“Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэл”
СУИС-ийн соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг “Монголын үнэт зүйл” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, харилцан санал бодлоо солилцов.
 

You May Also Like