Монгол оронд Ардын хувьсгалын анхны жилүүдээс манай орны өсвөр ирээдүй болсон хүүхэд, залуучуудын талаарх тусгай бодлого барьж эрдэм боловсролтой шинэ үеийг бэтгэх үйлст намын шинэ үеийг бэлтгэх залуучуудын байгууллага болон хүүхэд багачуудын сайн дурын байгууллагуудын анхны бүлгэм, дугуйлангуудыг дэмжин ажиллаж байсны үр дүнд шинэ нийгмийн уран зохиолч Дашдоржийн Нацагдорж “Бүхий олон багачууд” дуу зохиож 1925 оны 5-р сарын 8-нд хүүхдийн сайн дурын бүлгэм байгууллагдсан өдрийг Монголын хүүхдийн хөдөлгөөн бий болсон өдрөөр тэмдэглэсээр ирсэн түүхтэй.
Энэхүү хүүхдийн байгууллага нь хүүхэд багачуудыг эх оронч үзэлтэй, нийгмийн аливаа ажилд идэвхтэй оролцдог, эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө бүхий үйл ажиллагаагаа зориулж ирсэн. Манай аймагт залуучуудын болон хүүхдийн өөрийн удирдлагын сайн дурын байгууллагууд хувьсгалын дараахан үеэс буюу 1925-1926 оноос эхлэн бүрэлдэн бий болж анхны залуучуудын эвлэлийн үүр, хүүхдүүдийн бүлгэм байгуулагдаж эхэлсэн байна. Эдгээрийн дотроос Алтайхаан хошуунд 1927 онд “Чохом чуулганы танхим” нэртэй анхны бага сургууль, байгууллагдсан бол Шеруши хошуунд казах хэл дээр хичээл хийдэг бага сургууль “Ахбалшых” гэдэг газарт байгуулагдсан, үүгээр сургууль-пионерийн байгууллагын анхны суурь тавигдсан гэж үздэг.
Тухайн үеийн Чандмань уул аймгийн /Одоогийн баруун гурван аймаг/ Пионерийн товчлох хороо нэртэй байгуулагдаж, Баатаржав гэдэг хүн удирдлагаар нь ажиллаж өөрийн дурдатгалд ингэж тэмдэглэсэн байдаг. “Би Алтанцөгц, Толбо, Цэнгэл сумдын сургуулиудад очиход сурагчид нь пионерүүд байсан” гэжээ. Аймгийн Толбо сумд 1930 онд, Алтанцөгц сумд 1937 онд, Дэлүүн сумд 1938 онд байгуулагдсан бага сургуулиудын бага ангийн сурагчдыг пионерийн гишүүнд элсүүлж байсан байна. Эдгээр анги бүлгэмүүд хүүхдийг сургуульд хамруулан ухуулан таниулах ажиллагаа явуулах, бөмбөр тоглон бүрээ татах, төрөл бүрийн тоглоом тоглуулж байсан.
Улсын бага хурлын шийдвэрээр 1940 онд тусгай аймаг байгуулагдан Баян-Өлгий гэж нэрлэгдсэн. Аймгийн хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны дэргэд 1948 онд аймгийн Пионерийн Зөвлөл байгуулагдсан. 1953 оны Нийгмийн ХЗЭ-ийн бүгд хурлаас ХЗЭХ-ийн товчооны гишүүдэд Ныгымет, Хусайын, Сураган, Хумархан, Хадыр нар сонгогдсон, аймгийн Пионерийн Зөвлөлийн даргаар Ныгымет томилогдон ажиллажээ. Аймгийн хэмжээгээр 1957 онд Пионерийн бүлгэмийн тоо 16, бүлгийн тоо 108, 3675 сурагчдыг пионерийн гишүүнд элсүүлсэн байжээ. 1959-1960 онд пионер сурагчдын дунд Таван онцын эзэн Д.Нацагдорж тэмдэгтний болзол гарч пионер сурагчдын спартакиад, урлагийн наадмууд зохиогдож байлаа.
Улаанхус сумын Даян хэмээх газарт 1962 онд Пионерийн зуслан анх байгуулагдан Ховд, Увс болон тус аймгийн хүүхдүүд амарч зуны амралтыг үр нөлөөтэй өнгөрөөх нөхцөл бүрдсэн байжээ. Тухайн үед өөрийн аймгийн зуслангаас гадна Артек зэрэг гадаадын лагерүүдэд тус аймгийн онц сурлагатай тэргүүн пионерүүдээс Завхан, Хайрат, Гантөмөр, Бишан, Лхагва, Жекей, Менгельс, Цэрмаа нар амарчтухайн орны пионер сурагчдын ажил туршлагаас нь суралцаж ирээд өөрийн анги хамт олны дунд нэвтрүүлж байсан.
1966 онд “Пионерийн үнэн” сонинг 2010 онд ,Залуу үе сэтгүүлийг 619, “Залгамжлагч” сэтгүүлийг 740 пионер сургачид захиалан уншиж байсан бол Д.Нацагдоржийн тэмдэгтний болзолыг 145 пионер биелүүлсэн байна. 1974 оноос дунд сургуулиудын дэргэд ХЗ-ийн үүр, хороод шинээр бий болж 7-8-р ангийн төгсөгчдөө 997 охид хөьгүүд Хөдөө Аж ахуйд Эвлэлийн илгээмжээр хөдөлмөрлөн эх оронч санаачлага гаргасан байна.
1980 онд аймгийн төвд залуу зохион бүтээгчдийн сургууль байгуулагдан хүүхэд багачуудын техникийн сэтгэлгээг хөгжүүлэн нисэх загвар, усан онгоцны болон төрөл бүрийн машины зэрэг 9 төрлийн дугуйланд 700 гаруй сурагчид хамрагдан хичээллэж байсан. Пионер сурагчдад эх оронч хүмүүжил олгох, бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор Дөл, Шонхор тоглолтуудыг зохион явуулж, Тэргүүний болон нэрэмжит хамт олон болох хөдөлгөөн өрнөсөн. 1990 онд нийгмийн өөрчлөлтийг дагаж пионерийн байгууллага нь аймгийн Засаг захиргааны нэгжид шилжиж Хүүхдийн Төлөө байгууллага болон өөрчлөгдөж, 2012 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нэртэйгээр явж ирсэн бол 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна.