“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ.

     Монгол улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол улсын Засгийн газрын зарчим, чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний 3 дугаар заалтын 3.6 дахь хэсэг болон аймгийн Засаг даргын 2022 оны А/190 дүгээр захирамжийн дагуу өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 11,12-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулагдаж байна.
     Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
     Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг байна.
ГАМШГААС ХАМГААЛАХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН 16 АЛБАН ХААГЧ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА.
   

You May Also Like