АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ”-2022 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Тэмцээний зорилго
Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх,хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжихэд чиглэгдэнэ.
Хоёр. Хамрах хүрээ
Аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 5,7,9,11 насны охид хөвгүүдийн хооронд зохион байгуулагдана.
Гурав. Тэмцээнийг зохион байгуулах хугацаа
2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ахмадын ордонд 09:00 цагаас зохион байгуулагдана.
Тэмцээнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулна.
Дөрөв. Тэмцээний болзол, тавигдах шаардлага
4.1 Тэмцээн зохион байгуулагдах насны ангилал:
• 5 хүртэлх насны охид, хөвгүүд /2017.01.01-ээс хойш төрсөн/
• 7 хүртэлх насны охид, хөвгүүд /2015-2016 онд төрсөн/
• 9 хүртэлх насны охид, хөвгүүд /2013-2014 онд төрсөн/
• 11 хүртэлх насны охид, хөвгүүд /2011-2012 онд төрсөн/
4.2 Тэмцээн швейцарь системээр 7 өргийн тоглолттой, талдаа 45 минутын хяналттай байна.
4.3 Сум, орон нутгаас оролцож буй хүүхдүүдийн аймагт ирж, буцах унааны зардлыг тухайн сум, сургууль, эцэг эхчүүд хариуцана.
4.4 Аймгийн уралдаанд хүүхдүүдээ бэлтгэн оролцуулж байгаа багш, дасгалжуулагчид Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримталж, хүүхдийн эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээж, хариуцлагатай ажиллана.
Тав. Шагнал, урамшуулал
5.1 Насны ангилал тус бүрд:
• Эхний 5 байрыг шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулна.
• Насны ангилал тус бүрд 1-р байранд шалгарсан 8 оролцогчдыг Улаанбаатар хотод зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах уралдаанд оролцох эрхээр шагнана.
Зургаа. Уралдааны бүртгэл
2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт бүртгэнэ.
Мандатын үнэ: 5000
Холбоо барих дугаар: 99422853, 99426261

You May Also Like