“Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо “ТББ болон Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах, арт терапи арга зүй олгох” сургалтыг зохион явууллаа.
Уг сургалтад сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хамрагдлаа.
Арт терапи сургалт нь лекц, ярианы аргаас ялгаатай бөгөөд бүтээлч байх хэрэгслүүдийг түлхүү ашиглаж ажилчдын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, ажлын ачаалал, стрессийг бууруулах давхар зорилго тавьж ажилладаг.
Сургалтаас сурсан арга зүйг өөрийн биеэр мэдрэх нь үйлчлүүлэгчидтэйгээ ажиллахад хялбар дөхөм болдог.
Сургалтыг амжилттай зохион байгуулж өгсөн “Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо”-ны тэргүүн В.Бэрцэцэг багшид баярлалаа.