СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨРӨӨТЭЙ БОЛЛОО.

     “Орифлэйм Монгол” ХХК 20 жилийн ойн баярыг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхэд , залуучуудад сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ хүргэх зорилго бүхий Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг тохижуулан, хүлээлгэж өглөө.
     Сэтгэл зүйг тайвшууруулах, өөрийгөө бүрэн илэрхийлэх нөхцөлөөр хангах өнгө-дизайны зөв шийдэлтэй, эерэг уур амьсгал, тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн өрөөтэй болоход нөлөөлсөн “Орифлэйм Монгол” ХХК-ийн баг хамт олонд, аймгийн борлуулагчид, топ менежерүүд болон хэрэглэгчдэд баярлаж талархсанаа илэрхийлье.
Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
              

You May Also Like