СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хүүхэд харах үйлчилгээний төв болон цэцэрлэгт хүүхэд нь хамрагддаг, гэртээ хүүхдээ асарч буй ажилгүй ээжүүдэд цагийн ажилд зуучлах арга хэмжээг зохион байгууллаа.
Сургалтад ХХҮГ-ын мэргэжилтэн М.Ботакөз Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болон цагийн ажилд зуучлах арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж, 8 ажил олгогчоос ирүүлсэн 15 ажлын байрыг танилцуулсан.
Уг арга хэмжээнд ажил олгогчдоос “Нур хур” ХХК-ны захирал А.Хуралай, “Ах бидай” ХХК-ны захирал Н.Маржан нар оролцож, ажлын байрны сонгон шалгаруулалт хийгдсэн.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Х.Нуршырах Залуучуудын хөгжлийн “Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал”, “Эрүүл мэндээ хамтдаа хамгаалцгаая” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж, Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулагдах үйл ажиллагааг танилцуулав.
           

You May Also Like